Нүд баясаж чих дэлдийлгэх Март 8-ны гайхамшигт үдэш айсуй. Крокусийн урилгаар Монголд анх удаа тоглох Joy хамтлагийн тоглолт эхлэхэд цөөхөн хоног үлдсэн байна шүү. Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан нийслэл хотод олон үзвэр, үйлчилгээ байгаагийн нэг нь 80,90-ээд оны диско хөтөлбөрийн үргэлжлэл, Европын алдарт Joy хамтлагтай хамт “Шар айраг” хамтлагийн “Smokie” ковер тоглолт болох нь. Тиймээс та баярын өдрөө хэрхэн тэмдэглэхээ шийдээгүй байгаа бол “нэг сумаар хоёр туулай буудах” Крокусийн үдшийг сонгоорой гэж зөвлөе. Мөн энэ үдэш 80, 90-ээд оны буффет дэлгүүр ажиллаж шагшуур, улаан ус, беломор тамхи, хүлхдэг чихэр зэрэг ховрын бараа худалдаанд гарна гэсэн шүү.

   Анги хамт олон, найз нөхөдтэйгээ хуучны сайхан бүхнээ дурсаж ганц үдшийг гайхалтай өнгөрөөх мөч 3-р сарын 7-нд Крокусийн тайзнаа болно. Та тасалбараа захиалж амжаагүй бол 80044411, 80101144 утсаар захиалгаа өгөөрэй.