Цагаар сарын өмнөхөн АТГ-аас УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарын түр саатуулан баривчилсан билээ.

Тэднийг ямар шалтгаанаар саатуулсан талаар тодорхой мэдээлэл ирээгүй ч хуучин Засгийн үед авсан Бондын мөнгийг хууль бусаар шамшигдуулсан байж болзошгүй хэмээх тайлбар явж байгаа.

Эдгээр эрхэмүүд Цагаан сарын үеэр суллагдаж магад гэж байсан ч өдийг хүртэл саатуулагдсан хэвээр байгаа юм. Тэдний өмгөөлөгчид өнгөрсөн баасан гаригт нийслэлийн Прокурорын газарт хандан саатуулагдаж буй гэх үйлчлүүлэгч нарыг нь батлан даалтад гаргаж, гадуур байцааж өгнө үү гэсэн хүсэлт тавьжээ.

Авлигатай тэмцэх газраас Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр байцаалт авч байгаад цагдан хорих шийдвэр гаргасан юм.

Тэд одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461-р ангид хоригдож байгаа. Өмгөөлөгч нарынх нь зүгээс тавьсан дээрх хүсэлтийг ажлын өдрөөр буюу даваа гарагт шийдэн эдгээр хүмүүсийг цааш үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх бололтой.