Бондын мөнгийг хувьдаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг сар шинийн өмнө Авлигатай тэмцэх газраас баривчилсан.

Тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулсан билээ. Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалттай. Тэгвэл тэднийг цагдан хорих 14 хоногийн хугацаа энэ сарын 7-ны өдөр буюу өнөөдөр дуусч байгаа юм. Тиймээс өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэднийг үргэлжлүүлэн хорих уу эсвэл батлан даалтад гаргах уу гэдгийг хэлэлцэн шийдвэрлэх аж.

 УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарыг батлан даалтад гаргаж, гадуур байцааж өгнө үү гэсэн хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт өмгөөлөгч нар нь нийслэлийн Прокурорын газарт хандан тавьсан билээ.