Жолооч нарын зөрчилийн бүртгэлийг хийдэг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт хууль бусаар нэвтрэн жолооч нарын торгуулийн тухай мэдээллийг устгадаг этгээдийг саяхан баривчилсан байна

Уг этгээд нь нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгийн 20-р дугаар хороонд оршин суудаг 25 настай Т гэгч байжээ. Тэрбээр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээллийн төв серверт нэвтрэн жолооч нарын торгуулийн мэдээллийг устгадаг байсан бөгөөд бусдаас мөнгө авч энэ ажлаа хийдэг байсан болохыг Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс шалган илрүүлсэн байна.