Улаанбаатар хотын хэмжээнд 03-р сарын 09-ны өдрийн 05:00 цагаас 03-р сарын 10-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 1974 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 71, зөрчлийн 1300, согтуугийн 353, зам тээврийн  ослын 250, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 50-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 10-р хороо ”Төмөр замын 13-р байрны гадна хулгайч нар хулгай хийгээд байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад: БЗД-10 хороонд суух  Ч /эм.50н/-гийн “Nissan X-Trail” автомашины хаалгыг хөшиж, аккумлятор /45А/-ыг  М /эр.17н/ нь бусадтай бүлэглэн “Hyundai Accent” автомашин ашиглан хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна.