Хүүхэд хулгайлахыг завдсан хэрэг энэ сарын 7-ны өдөр гарсан тухай видео бичлэг сошиалд цацагдсныг манай сайт мэдээлсэн билээ.

 Нэгэн дунд сургуулийн сурагчийг үл таних эрэгтэй хүн аманд нь бор зүйл чихэн хулгайлж авч явахыг завдсан гэх тайлбартай камерын бичлэг олон нийтэд тархсан юм. Уг үйл явдал Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр 11-р хороололд болсон бөгөөд гудамжны камерт бичлэг нь үлджээ.

 Тэгвэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст дээрх хүүхэд хулгайлсан гэх хэргийг шалгаж эхэлснийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн мэдээллээ. Сүхбаатар дүүргийн цагдаа нар хүүхэд хулгайлах гэж байсан этгээдийг тогтоож, байцаалт авч эхэлсэн байна. Мөн бичлэг дэх хүүхдийн хэн болохыг тогтоож, мэдүүлэг авч эхэлжээ.