Нөхөр бид хоёр хамт амьдраад 3 жил орчим болж байгаа. Хүүхэд олохгүй байж байж байгаад жилийн өмнө ашгүй жирэмсэн болж саяхан хөөрхөн охинтой болсон.

Саяхан нөхөр фэйсбуукээ нээгээд орхисон байхаар нь мэссэнжэр руу нь ороод хартал хэд хэдэн охидуудтай юу байна, юу хийж байна гээд нээх сүрхий буу халсан байх юм… Би тэрийг нь хэлж хэсэг хэрүүл хийтэл… За юун сүртэй юм. Ганц нэг юу яавал яана л биз, тэглээ гээд та 2оос явчих гээд байгаа биш… гээд ер тоохгүй юм.

Би бүүр юу хэлэх яах ийхээ ч мэдэхгүй болчоод байна. Хэлснээр нь дураар нь тавих хэцүү. Хардаад мөрдөж мөшгөөд байх ч хэцүү, яамаар ч юм дээ мэдэх юм алга болчоод байна. Яавал дээр байдаг юм бол доо… Охиноо нялх нялзрай байхад нь хэрүүлгүй баймаар байх юм.

Тэглээ гээд өөрийг нь ойлгож дэмжиж байна гээд бодчих вий дээ.