Саглана гэх тува охин балчир насандаа баймааргүй эр зориг гарган чоно ихтэй ойгоор гарцаараа найман км зам туулан тосгонд иржээ. 

Бяцхан охин эмээ болон хараагүй болсон өвөөгийн хамтаар тосгоноос алс бөглүү ууланд амьдардаг байжээ. Гэтэл эмээ нь унтаж байхдаа зүрхний шигдээсээр амьсгал хураасан байжээ. Үүнийг хараагүй өвөө нь мэдээгүй бөгөөд бяцхан охиноо тосгон руу явж эмч авчирч тусламж үзүүлүүлэхээр явуулсан байна. 

Өвлийн -24 хэмийн хүйтэнд бараг үүрийн 06:00 цагийн үед охин тусламж эрэхээр тосгоны зорин гарсан байна.