Сүхбаатар дүүргийн 3-р хороонд байрлах “Саруул” худалдааны төвд гал гарсан талаар бид мэдээлсэн.  Хохирлын хэмжээ одоогоор 300 орчим сая төгрөг болоод байгааг эх сурвалжууд хэлж байна. Тодруулбал, 03-р сарын 12-ны 02:27-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагад “Саруул” худалдааны төвийн галын дохиолол нь дуугараад шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, нэмэлтээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 2 албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, нийт 4 ангийн 5 тасаг 11 автомашин, 41 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж галыг унтраасан.

Галд тус төвийн хоёр давхарт түрээслэгч СБД-3 хороонд суух Б /эм.48н/-гийн бэлэг дурсгалын бараа, “Акиа” брендийн 200 сая төгрөгний гэр ахуйн бараа, түрээслэгч БГД-3 хороонд суух Ч /эм.28н/-ийн бичиг хэрэг, бэлэг дурсгал, хүүхдийн тоглоомын 50 сая төгрөгний,  түрээслэгч БГД-1 хороонд суух Т /эр.44н/-ын 20 сая төгрөгний гэр ахуйн бараа шатсан байна.

Гал гарсан уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэсэг шалгаж байгаа аж.