Өмнөх Засгийн газар УИХ-ын эрхэм албан тушаал хашсан ч энэ жилийн сонгуульд өвдөг шороодсон С.Ганбаатар сүүлийн үед нам жим амьдарч байсан ч саяханаас эргэн улс төрд орох ажлуудаа хийж байгаа бололтой.

Тэрбээр амралтын өдрөөр болсон Оффшорт данстай улс төрчдийг шалгуулах “Ард Түмний Онц Түр Зөвлөл”-ийн хуралд оролцсон бөгөөд тус холбооныхон "Оффшорт данстай улс төрчдөөс болж ард иргэд хохирч залуучуудын ирээдүй бүрхэг байна” хэмээн  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлэх “Тулган шаардах бичиг”-ийг хүргүүлж байсан билээ.

Тэгвэл Оффшорын эсрэг Ард түмний онц зөвлөл хүрээгээ тэлсээр байна. Тус зөвлөлд УИХ-ын гишүүн асан “Босоо” С.Ганбаатар, өмгөөлөгч Г.Батбаяр нар нэгдсэн байсан юм. 

Энэ мэтээр Босоо Ганбаагийн улс төрийн ажил идэвхжсэн бололтой. Түүнчлэн удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшинэ гэсэн дам яриа ч ихээхэн гарч байгаа билээ.