Энэ сарын 7-ны өдрийн 21:15 цагт “2017 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 17:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт хичээлээ тараад харьж явсан 10 настай, эрэгтэй Т-г хулгайлахыг завдсан” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Энэхүү мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, цагдаагийн алба хаагчид сэжигтнийг баривчилсан.

Тэгвэл энэ хэрэгт сэжиглэгдээд байгаа У.У гэгч нь 35 настай, багш мэргэжилтэй. Сүхбаатар дүүргийн 7-р хороонд оршин суудаг  ажээ.  Багшаар ажиллаж байхдаа хоёр удаа ажлаасаа гарсан. Харин нэг удаа ажлаасаа халагдсан.  Энэ хэрэгт сэжиглэгдээд байгаа У.У гэгч нь  хүүгийн сургуульд багшилдаг гэдэг нь ташаа мэдээлэл юм байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.