Сайн уу би урьд нь захидал бичиж байсан. Гэхдээ зовсны эцэст сайхан ханьтай боллоо гэж бичсэн. Аз жаргалтай байсан одоо харин хамт амьдраад хүүхэд ч төрсөн. Одоо гурван сартай. Эхэндээ ч гайгүй л байсан. Харин сүүлийн үед утаснаасаа салахгүй өвөртөлж унтаад салахаа болилоо. Нэг өдөр унтаж байгаад хөдлөөд утсаа гаргаад ирэхээр нь утсыг нь аваад Фэйсбүүкийг нь үзтэл нэг “.....” гээд нэртэй хүүхэнтэй сүрхий чаталсан байнаа. Ганц бие, орондоо галзуу хүүхэн. Цаадах нь хайраа гээд л манай нөхөр ийм үг сонсоогүй удсан байна гээд л нялуурч өгч байна. За одоо амар ядарлаа гээд л манай хүн ч сүрхий санаа тавьсан байна.

Намайг хүүхдээ унтуулах гээд галт тогоонд нойргүй шахуу хонож байхад ядарч байна уу гээд авалцдаггүй байж харин ч намайг хүүтэйгээ галт тогоонд байх үед нөгөө хүүхэнтэйгээ чатлаад хэвтэж байсан байгаа юм. Гэтэл би миний хань ядарчихна гээд хажууд нь хүүг нь ч уйлуулахгүй байхад бодохоор л нүднээс нулимс гоожих юм. Тэр хүүхэн нь тийм ч царайлаг биш ээ хөөрхий.

Намайг ямар байхад авч суучаад... Хүүхэд гаргаад таргалаад байгаа болохоор тэгсийн болов уу?  Өөрт нь хэлээд хэсэг хэрүүл хийсэн. Ээжид нь хүртэл хэлсэн. Ээж нь ч яахав хүүгээ өмөөрөөд юм хэлсэнгүй. Харин хүүхэн рүү нь би эхнэр нь байна огт тоосон ч шинжгүй байна. Одооны энэ хүүхнүүд яацын болоо. 25тай л хүүхэн байсан. Бүүр тоох ч үсгүй намайг харин ядаргаатай хөгшин авгай гэж байгаа юм. Тэр хүүхэн хэсэг хэрэлдлээ. Орой нөхөр ирчхээд яах гэж хүн амьтан руу хэрүүл хийгээд байгаа. Нялх хүүхэдтэй байж санаа чинь зовдоггүй ю уу гэж загнаад  бүүр лалар гэсэн. Би балиар хараал. Надад юу гэж хэлж, авч сууж хүүхдээ гаргууллаа. Бодохоор л гомдоод. Хүүхдээ л бодох юм. Би ямар шийдвэр гаргавал дээр юм болоо. Анхны удаа ч биш. Жирэмсэн байхад бас иймэрхүү юм болсон. Бас саяхан өөр Фэйсбүүк нээгээд Солонгос охины зураг тавьж байгаад бичлээ. Аймаар дуртай байнаа. Орж гараад л чат бичих юм. Аймаар хурдан шүү. Гомдмоор юмаа. Хүүхдээ тэврээд нулимс дуслуулаад бичлээ.