УИХ-ын хамгийн залуу гишүүн хэмээх тодотголтой Д.Гантулга гишүүн "Залуу малчдаа дэмжих аян" эхлүүлж хөдөө орон нутагт ажиллаж байгааг бид өмнөх өдрүүдэд мэдээлж байсан. Тус аяны хоёр дахь хэсэг Архангай аймгаас эхэлсэн бөгөөд өнөөдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажиллажээ.

   "Залуу малчдаа дэмжих аян"-ны үндсэн зорилго нь малчин залуусаа дэмжихэд чиглэгдэж байгаа. Тийм учраас аймаг бүрээс нэг залуу малчин гэр бүл сонгож 50 эм төлөг хандивлаж байгаа юм. Мөн аяны хүрээнд Төрийн албан хаагчид, оюутан сурагчдад тус тусын хамааралтай сэдвээр лекц уншиж, санал бодлоо солилцон ярилцах, Монголын морин спорт залуу уяачдын холбооны салбар холбоодыг байгуулах зэрэг олон ажил давхар өрнөж байна.

   Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болсон энэ өдрийн уулзалт арга хэмжээнд 1000 гаруй иргэд оролцсон. Мөн аймгийн морин спорт залуу уяачдын холбооны тэргүүнээр Д.Батбилэг сонгогдсон байна. УИХ-ын чуулган завсарласан энэ үед гишүүд өөрсдийн сонгогдсон тойрогтоо ажилладаг нь тогтсон хэвшил гэхэд болно. Энэ байдлыг Д.Гантулга гишүүн эвдэж УИХ-ын гишүүд зөвхөн тойрог төлөөлдөггүй төр төлөөлдөг гэдгийг харуулж 21 аймагт ажиллаж байгаад орон нутгийн удирдлага болон иргэд ихээхэн талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байна. Аян маргааш Баянхонгор аймагт үргэлжилнэ