Сайн байцгаана уу? Би саяхныг хүртэл өөрийгөө азтай бүсгүй гэж бодож явдаг байлаа. Учир нь миний нөхөр хүүхэн шуухан гээд яваад байдаггүй намайг хол хэдэн сар байсан ч үнэнч байж чаддаг сайн хүнтэй учирсан гэж баярлаж би ч гэсэн түүндээ үнэн ч байна гэж өөртөө амлаж үнэнчээр явдаг байлаа.

Гэтэл үгүй байжээ. Бид анх 2008 онд танилцсан юм. Тэгээд 2009 онд би жирэмсэн болсон тэгээд л 2009 оны зургаадугаар сард хоёулаа хоёр талд болж, тэр нутагтаа ажил хийж араас чинь очино гээд л, би гэр лүүгээ явж төрнө гээд л явцгаасан. Түүнээс хойш манай нөхөр нэг хүүхэнтэй /хамт ажилладаг/ танилцаад харилцаатай болжээ. 2009-2015 он хүртэл намайг хотруу ажил сургууль гээд л явах үеүүдэд уулздаг. Тэр хүүхэн нь хоёр хүүхэдтэй нөхөргүй, нөхөр нь нас барсан хүүхэн юм байна лээ.

Чи нууц амрагтай байсан гэхээр “нууц амраг биш ээ зүгээр л хэрэгцээгээ хангаж байсан” гэх юм би юу гэж ойлгох уу. Бас тэр хүүхэнтэйгээ сексийг их чөлөөтэй хийдэг, надтай бол хүндлээд янз бүр байж чаддаггүй гэнэ. Галзуурах гээд ч галзуурч чадахгүй уучлах гээд ч уучилж чадахгүй хэцүү гэхэд ч багадахаар байна. Ийм үед яах ёстой бэ?  Энэ секс гэдэг чинь хүний хайр сэтгэлийг уландаа гишгэж хаяж чадахаар тийм чухал эд мөн байсан гэж үү? Тэгээд л дандаа салъя, зайлмаар байна, явмаар байна гээд заримдаа явдаг.

Хүүхэд байгаагүй бол аль эрт надаас салах байсныг нь би яс махандаа тултал мэднэ. “Хүүхдээ л элэг бүтэн байлгая, энэ бид хоёрын муудалцах намайг гомдоох юу ч биш” гээд бардам зангаа гээж сүүлийн хэдэн жил өөрөө л араас нь гуйж амьдарсаар ирсэн. Нэг удаа хүүхдээ ч алдсан. Хормойн бузраас болж үр хүүхдээ алдсан гэж би боддог. Эрэгтэй хүмүүс үүнийг уншиж байгаа бол чин үнэнээ хэлээч. Эр хүн бүр тэр хүний хэлснээр эхнэрээсээ өөр хүүхэнтэй унтдаг уу бас унтахыг хүсдэг юм уу. Тийм бол яагаад. Аан бас эхнэрээ хуурч үзээгүй ариун нандин хайр энэ хорвоо дээр байдаггүй гэж үү. Надад хэлээч зөвлөөч би одоо яах ёстой бэ?

cekc.mn