Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Хагас жил орчмын хугацаанд шалгасны эцэст Т.Дорждэрэмийг 25 хүртэлх сая төгрөгийн авлига авсан хэрэгт буруутган, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн байна.

Түүнчлэн Т.Дорждэрэмд хахууль өгсөн гэх Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Дөрвөлж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Л.Алтансүхийн хэргийг ч бас шилжүүлсэн мэдээлэл байна. Тодруулбал, Орон нутгийн өмчийг, төрийн өмчит байгууллага болох Төрийн банкинд 800 сая төгрөгийн барьцаанд тавих зорилгоор авлига өгсөн хэмээн буруутгаж байгаа аж.

Эх сурвалж: ipost.mn