"Gorgaz" дүрмээ баримтлахгүй бол газаар бүү үйлчил
2017/03/17
Өнөөдөр газ бидний өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болсон. Тиймээс газ нийлүүлдэг цөөхөн компани манайдаа ашигтай байгууллагуудын тоонд орж байгаа нь нууц биш. Гэхдээ газ тээвэрлэнэ гэдэг өндөр хариуцлагатай, үүргээ ухамсарласан туршлагатай нэгний хийх ажил. Гэвч "Gorgaz"-ын хамт олон үүнийг ухамсарлаагүй бололтой замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байх юм.
Хэдийгээр жолооч нар дүрэм зөрчдөг ч гэсэн, газ тээвэрлэж байгаа жолооч нарын хувьд энэ нь байж боломгүй мэргэжлийн алдаа юм. Шөнө оройн цагаар замын хөдөлгөөн багассан ч гэсэн дүрэм зөрчсөн жолоочийн хариуцлагагүй байдлаас болж ямар эрсдэл гарч болохыг ОХУ-д болсон ослын дараах бичлэг нотолно.
Хэрвээ "Gorgaz"-ын газ тээвэрлэж явсан энэ машин дүрэм зөрчсөнөөс болж дэлбэрсэн бол шамбааралдан байрладаг нийслэлчүүд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох байлаа. Баллонтой хий тээвэрлэдэг автомашинууд тэсрэх бөмбөг ачиж яваа гэсэн үг. Замын хөдөлгөөний дүрмийг №1 мөрдөж аюулгүй явах ёстой хүмүүс гэдгээ ухамсарла. Үгүй бол үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоож нийслэлчүүдийн аюулгүй байдалд заналхийлэхээ зогсоо.
Иргэн · 2017/03/17
Ийм үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийх хэрэгтэй ачиж буй машин нь гэхэд л тээвэрлэх дүрэм журам гэж байна уу зүгээр л хог аччихсан юм шиг л дээрээ шидээд давхиж байдаг шүү анхаарах хэрэгтэй мэргэжлийн байгууллагууд нь бөмбөг шүү
Нэргүй · 2017/03/17
Монгол улсад импортын барааны гааль,,
НӨАТ төлдөггүй,хамгийн өндөр үнэтэй хийн түлшний ченж компаниудад шалгалт оруулах хэрэгтэй,нөгөө ШӨХЭГ хаа байнаа