Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр өчигдөр тушаал гаргаж цагдаагийн бие бүрэлдэхүүнд байдаг зарим газрын нэрийг өөрчилсөн байна. Тодруулбал Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэрийг Нийслэлийн цагдаагийн газар болгон өөрчилсөн байна. Мөн лицензийн төвийн нэрийг иргэдэд үйлчлэх төв болгон нэрийг нь өөрчилсөн байна.  

Улмаар Нийслэлийн цагдаагийн газрын  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг  Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргийн эсрэг хэлтэстэй нэгтгэжээ.  

Үүнээс гадна зарим газрын дарга нарыг сольсон байна. Тодруулбал, ЭЦГ-ын дарга, хурандаа Б.Буянтөрийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар, Нийслэлийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа  Батсайханыг ЭЦГ-ын даргаар,  ЦЕГ-ын Лизенцийн төвийн дарга, хурандаа Г.Эрдэнэцацралыг БЗД-ийн цагдаагийн I хэлтсийн даргаар, Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Ө.Эрдэнэхүүг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар, тус газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонжаргалыг Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар томилжээ.