Нийслэлийн Ардчилсан намын даргад Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар өрсөлдөхөөр болжээ. Нийслэлийн Ардчилсан намын даргад өөр хүн нэрээ дэвшүүлээгүй байна.

Одоогийн Нийслэлийн Ардчилсан намын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байгаа билээ. Э.Бат-Үүл ажлаа өгч, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Харин түүнийг орлох хүн Д.Баттулга уу, Ш.Түвдэндорж уу гэдгийг ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болох сонгуулиар шийдэх юм.