Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-23-нд  нутгийн баруун хагаст ахиухан хэмжээний  хур тунадас, нойтон цас орж болзошгүй байгааг  анхааруулж байна.

2017 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг,  бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун  болон төвийн   аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн  баруун хэсгээр цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэн Бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа,  Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. өдөртөө 1-3 хэм дулаан байна.