Засгийн газрын XI байр буюу Сонгуулийн Ерөнхий хороо байрладаг барилгад 13 цагийн үед гал гарчээ. Гал түймэртэй тэмцэх газартай ойр байсан учир галын яаралтай унтраасан байна

Одоогоор барилгын аль давхарт эхэлж гал гарсан нь тодорхой бус байгаа бөгөөд барилга нэлээнхийдээ утаа угаартай болсон учир дотор байгаа ажилтнуудыг яаралтай гаргаад байгаа аж. 

Гал түймрын шалтгааныг холбогдох албаны шалгалт дүгнэлтийн дараа мэдээлэхээр болжээ.