Өчигдөр нийслэлийн Налайх дүүргийн 4-р хороонд хүн хутгалж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан байна. Тодруулбал,   “Манай нөхөр хүнд хутгалуулаад нас барчихлаа” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгахад  Налайх дүүргийн 1-р хороонд суух Ж /эр.50н/ гэгч нь НД-4 хороонд суух Э /эр.28н/-г Нисэхийн 3-р гудамжны буланд нуруун тус газар нь хутгалж амь насыг нь хохироогоод хэргийн газраас оргон зайлсан байна. Түүнийг цагдаа нар  эрэн сурвалжилж баривчлан хэргийг шалгаж эхлээд байна.