Загварын тайзыг эзэгнэгч бүсгүйчүүдээсээ дутахааргүй амжилттай загвар өмсөгч эрчүүд бий. Тэдний нэг Энбо буюу Э.Энхболд өнгөрсөн амралтын өдөр болсон “Дархан минж”-ийн загварын шоунд оролцсон юм. Тэрбээр тус арга хэмжээнд тайзан дээр хөл нүцгэн гарч ирэн олныг гайхшруулан тэнд цугласан бүсгүйчүүдийн сэтгэлийг догдлуулж чадлаа.

Хэдийгээр хөл нүцгэн байсан ч чадварлаг залуу удалгүй асуудлыг хөнгөхөн шийдэн  дараагийн үзүүлбэр дээр хар оймстой гарч ирсэн юм. Халуухан залуугийн хөл нүцгэн үзүүлбэр "Дархан минж"-ийн шоуг шуугиулав.

Д.Ана