Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай” Харилцан ойлголцлын САНАМЖ БИЧИГ-т зааснаар БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч, дадлагажигч илгээх үйл ажиллагааг голлон хариуцах Засгийн газрын цорын ганц байгууллага юм.

Тус байгууллага нь дээрхи тогтолцоог хэрэгжүүлэх зорилгоор иргэдэд хандаж байгууллагын цахим хаяг /www.hudulmur-halamj.gov.mn/ болон бусад хэлбэр /утас, танхим, мэдээллийн самбар гэх мэт/-ээр шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр ил тод, шуурхай хүргэдэг байна.

Гэтэл сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд БНСУ-руу Хөдөлмөрийн гэрээгээр явуулах бүртгэлийн үйл ажиллагаа ойртох тусам иргэдийг залилан мэхлэж байгааг анхааруулж сэрэмжлүүлж байна. Тодруулбал, “Хөдөлмөрийн гэрээгээр бүртгэж явуулна, Солонгосын хөдөлмөрийн биржээс татуулна, Хөдөлмөрийн гэрээгээр виз авахад найдвартай туслана, солонгос хэлний шалгалтанд бүртгүүлж өгнө, тэнцүүлнэ ажлын байрны санал авч өгнө” гэж иргэдээс 1-5 сая төгрөгийн хооронд янз бүрийн шалтгаанаар зуучлалын хөлс авч буй мэдээллүүд ихээр явагдаж иргэдээс авсан мэдээллүүд ирж байгааг хэллээ.

 

Иргэдээс ирүүлсэн мэдээлэлд өөрийгөө Мөнхгэрэл, Гэрэлээ /Гар утас нь: 9491-9175/ нарын хувь хүмүүс, мөн түүнчлэн “Арга билиг” /Холбогдох утас нь: 8661-0127/ гэх хоёр иргэн Аж ахуйн нэгж байгууллагын нэрээр иргэдийг дээрхи байдлаар хохироож байж болзошгүй үйлдлүүд гарсаар байгаа аж. Иймд хууль бус үйл ажиллагаа явуулж буй зарим байгууллагуудыг манай байгууллага хууль хяналтын байгууллагуудтай хамтарч шалгаж тогтоох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа юм байна.

Дээрхи хууль бус үйл ажиллагаа явуулж буй иргэд, байгууллагууд нь иргэдийн мэдлэг мэдээлэл хомсыг далимдуулан, өөрсдийн залилан мэхлэх үйл ажиллагаагаа гүйцэлдүүлэх зорилгоор “3-5 жилээр хөдөлмөр эрхлэх визээр гаргаж өгнө, бүртгүүлсэн хүмүүсийн тоо гүйцэж байгаа тул яараарай, материалыг нь визэнд оруулсан, нисэх тийзний тов гарсан” гэх зэргээр итгүүлэн үнэмшүүлэх арга заль ашиглаж байгааг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас онцгойлон СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙГААГ АНХААРНА УУ.

 

Иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон байж болзошгүй тул харъяа цагдаагийн газар, хэлтэст хандан тодорхой эзэн холбогдогчийн нэр, холбоо барих утас, дансны мэдээлэл зэргийг бүрдүүлэн гомдол өргөдөл гаргах боломжтой юм гэж мэдээллээ.  

 

М.Буянжаргал

www.Cityinfo.mn