Б.ДАМДИН-ОЧИР

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль яггурван сарын дараа болно. Энэ сонгуульд МАН-ын даргаМ.Энхболд намаасаа нэр дэвшихээр болсон нь барагтодорхой боллоо. Учир нь М.Энхболдыг Ерөнхийлөгчөөрсонгогдохоор МАН-ын дарга хэн болох вэ гэдэг өрсөлдөөнэнэ намд далдуур өрнөж буй ажээ.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МАН-ын дарга болохамбийцаа өнгөрсөн долоо хоногоос эхлэн ил “хэлээд” эхэллээ. Эх сурвалжийн мэдээллээр намынхаа дотоодод, ингэхдээ тодорхой төвшинд энэ тохироог хийсэн гэжбайна.

Тиймээс саяхан төрийн албан хаагчдыг цуглуулаад хэлсэнүг нь намын даргын буурь заасан үг байх хэмжүүр тавиадгайгүй сайн бэлтгэсэн гэнэ. Тэрээр төрийн албан хаагчдадхандан  “...Хамгийн түрүүнд ард түмэн биш, харинМонголын төр өөрөө бүсээ чангална”, “... Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй”, “...Төрийн албанд өнөөдрөөсэхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц”,  “...Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээрзорч”, “...Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлууд байгууллагаа ашигтай ажиллуулжчадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөрэй”, “...Төрд зүтгэж байгаа та бид үйлчлүүлэх гэж ирсэн иргэдээ угтаж, ардчиллыг гутааж, төрийг сульдааж байгаа авлигаас зугтааж явах ёстойг хатуу сануулъя”, “...Манай намын эх орон, танай намын эх орон гэж байхгүйтэй адил манай, танай гэсэн талцал хуваагдал Монгол Улсад маань одоохэрэггүй” гэж хэлсэн юм. Ерөнхий сайдыг үгээ хэлсний дараагаас МАН-ын томоохон албан тушаалтнууд, УИХ, Засгийн газрын гишүүд ч дээрх байдлаар хэсэг хэсгээр нь өөрсдийн цахим хуудсаар тарааж эхэлсэн.

Дээхнэ дээ, 1990-ээд оныг хүртэл  Юмжаагийн Цэдэнбал агсны “...”Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйчарвич хямгач байж социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч хөдөлмөрийг бишрэншүтэгч байх ёстой...”, “... Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй нандигнан хайрлаж тахиж шүтэж байх зүйл мааньнэгдүгээрт нийгмийн өмч хоёрдугаарт социалист өмчийн эс ширхэг болсон ариун цагаан хөдөлмөр мөн” гэсэнлоозон үгийг хүн бүр цээжилдэг байв шүү дээ. Өнөөдрийн Ерөнхий  сайдын үг төрийн албан хаагчдад түүн шигтусах ёстой гэж тооцоолсон бололтой. Ер нь бол дарга хүний үг том байх ёстой.

Ийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МАН-ын даргад өрсөлдөх марафонд оролцохоо үгээр бус үйлдлээрээ харууллаа. Магадгүй, намын дарга нь Ерөнхийлөгч болоод яваад өгөхөөр эзгүй үлдэх тэр суудалд хамгийн ойр нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байж мэднэ. Нөгөөтэйгүүр, Монгол Улс даяар Ерөнхийлөгчийн, МАН-д бол даргын сонгууль ирэх гурван сард болох юм байна.