Техас муж улсын ахлах сургуулийн 27 настай багш бүсгүй Сара Фовлкес 17 настай сурагчтайгаа бэлгийн харьцаанд орсон хэргээр буруутгагдаад байгаа аж. 

Техас муж улсын хувьд 17 насыг насанд хүрсэн хэмээн тооцдог ч багш нарын хувьд сурагчидтай хувийн харилцаа тогтоохыг зөвшөөрдөггүй. Харин багш бүсгүйн өмгөөлөгч нь түүний үйлчлүүлэгчид ял оноохыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ял өгвөл давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа юм.