Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан цаг агаарын мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2017 оны гуравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Алтайн салбар уулс болон Говийн  бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 9-14 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Богдын гол  орчмоор 3-8 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 хэм, бусад нутгаар 3-8 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхибаруун хойноос секундэд 4-9 метр. 6-8 хэм дулаан байна.