Сумогийн их аварга Д.Дагвадорж цахим ертөнцөд нэлээд идэвхтэй, олон санаа оноо гаргадаг нэгэн. Тэрээр энэ удаа ийм зүйлийг хөндөж шүүмжилжээ.

Тэрээр "Хурданы хүүхдүүд эрсдэж байна гээд нийтээрээ бид бичлээ эсэргүүцлээ...... Үүнтэй мөн адил хүүхдийг маш том эрсдэлд оруулж байгаа Хуурнин Шуугигч гэх шоу тв нэвтрүүлэг!!! Энэ чинь одоо юу болж байна аа? Агуу бөхийн онолчид минь ээ? Мөгөөрсөн ясан дээрээ байгаа анхан шатны бөхийн дасгал сургуулилт мэдэхгүй хүүхдүүдийг томчуудын дэвжээн дээр тархиаараа саваад унахыг харлаа.... Гараараа буруу тулаад эвгүйрч байхыг харлаа!!!! Яагаад адилхан морины хүүхдээс ч жулдрай хүүхдүүдийг хайрлаж хамгаалах хэлж ярих хүн гарахгүй байнаа???? Одоо үүнийг нэг цэгцлэх хэрэгтэй юм шиг! Хүүхдүүдийн эрүүл мэнд бэртэл гэмтэл насан турш шаналах бэртэнг, юугаар ч юм найруулсан хогын СИРОП ны үнэтэй гэж үү??? Сайн бод........................Жич: Аав минь намайг бага байхад барилдуулдаггүй байсан юм! Нэг том ухаан байжээ............" гэсэн байна. 

Г.Нар 

zaluu.mn