Монголын оффшорчдыг хашраах цаг айсуй
2017/04/03
-Хууль батлагдсаны дараа оффшор бүсэд хөрөнгөө нуусан, хувьцаа эзэмшиж байгаа, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан, албан тушаалаа ашигласан этгээдүүдийн хөрөнгийг Монгол Улсад оруулж ирэх, үгүй бол хариуцлага тооцно гэв.
Оффшортой холбоотой асуудал 2013 оны намраас монголчуудын анхаарлыг татаж эхэлсэн түүхтэй. Тухайн үед УИХ-ын дэд дарга асан С.Баярцогт гадаад дахь оффшор дансандаа нэг сая ам.доллартай гэсэн асуудал гарч ирснээр тэр үеийн УИХ-ын Тамгын газар, нэр бүхий гишүүд захиалга өгч, судалгаа хийлгэж байсан гэдэг. Дэлхийн олон улс оронд, тухайлбал Виржиний арлууд, Бермуд, Кипр гэх мэт газарт оффшор бүс байрладаг. 1990-2015 онд Монгол Улсад 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээс 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс оруудаас орж ирсэн гэдэг албан ёсны тоо баримт байдаг аж. Мөн гадаадын 110 улсаас 13000 ААН манайд үйл ажиллагаа явуулж байгаагаас 913 нь оффшор бүсээс үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо байна.
Олон улсын сэтгүүлчдийн эрэн сурвалжлах багийнхны хамгийн эхний илрүүлэлтээр манай улсын 40-50 иргэний нэр оффшорт бүртгэлтэй байсан. Тэгэхдээ төрийн өндөр дээд албаныхан ихэвчлэн эхнэр хүүхэд, ах дүү, хамгийн ойр дотны хүмүүсийнхээ нэр дээр оффшор данс нээлгэх буюу компани бүртгүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, тэд хөрөнгө орлогын мэдүүлэг, татвараас зайлсхийж, гэр бүл, хүүхдүүд, ах дүү нарынхаа нэр дээр данс нээснээрээ олны дунд дуулиан шуугиан тарьж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор ард түмэн Монголоос зарлагдсан 49-50 хүнийг хэний хэн, хаана, ямар ажил эрхэлдэг, тэр их мөнгийг яаж олж авсан, хөрөнгийн ямар эх үүсвэрээс мөнгө босгосон бэ зэргийг нэг бүрчлэн шалгаж, олон түмэнд ил тод мэдээлэхийг шаардсаар байгаа юм.
Энэхүү бүдэг бадаг, таамаг бүхий зүйлийг нэг бүрчлэн цэгцлэх зорилгоор энэ сарын 6-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Оффшорчдод хариуцлага тооцох тухай хуулийн төслийг дахин өргөн барихаар зэхэж байна. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболд “Оффшор данстай хүн Монгол төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна” хэмээн өнгөрсөн сарын сүүлчээр мэдэгдсэн. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт “УИХ-аас оффшорчдод хариуцлага тооцох тухай хууль батлагдвал тэдэнд хариуцлага тооцох эрх зүйн боломж бүрдэнэ. Хууль батлагдсаны дараа Засгийн газраас оффшор бүсэд хөрөнгөө нуусан, хувьцаа эзэмшиж байгаа, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан, албан тушаалаа ашигласан этгээдүүдийг “Хөрөнгөө Монгол Улсад оруулж ир. Оруулж ирэхгүй бол хариуцлага тооцно” гэсэн асуудлыг ярина. Оруулж ирэхгүй бол илрүүлэн хүчээр хурааж, Монгол Улсад оруулж ирэх арга хэмжээ авна” хэмээн жинтэйхэн дуугарч, зарим нэг хүний цус харвуулах шахсан билээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Монгол Улс хямраагүй. Оффшор данстанууд хулгай хийж, хувааж идэж хямруулсан” хэмээн хэлж байсан удаатай.
МОНГОЛЫН ТҮҮХЭНД ТОДООС ТОД БИЧИГДЭХ ХОЁР ЭРХЭМ
Ямартай ч Монголын төрд ажиллаж байгаа нөлөө бүхий хоёр эрхэм оффшор дансны асуудлыг сүүлийн үед эрчимтэй хөндсөнөөс үүдэн ТББ-ууд, Иргэний хөдөлгөөнүүд эрчимжиж, хууль бусаар хөрөнгөжиж баяжсан оффшортнуудад хариуцлага тооцох, хөрөнгийг нь хураах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн тайван жагсаал хүртэл зохион байгууллаа. Өнгөрсөн баасан гарагт Сүх жанжны талбай дээр болсон энэ жагсаал олон мянган иргэнийг хамруулж чадсан билээ. Юутай ч Хууль зүйн сайд С.Бямбацогт өнөөдөр энэ зэргийн юмыг хийчих эрх мэдэл өөрт нь бий учраас ийнхүү зоримог хэлж олон ч хүнийг хөдөлгөөнд оруулаад эхэллээ. Тэгэхээр УИХ-ын Хаврын чуулган эхэлсэн өдрөөс л ард түмэн оффшорчдод хариуцлага тооцох тухай хуулийг хэзээ баталж эцэслэх вэ хэмээн нэхэх нь ойлгомжтой. Эдийн засаг нь ядарч, гадна, дотноос мөнгө бадарчилж буй энэ үед ард түмэнд энэ хууль юу юунаас илүү хамгийн хэрэгтэй хууль болчихоод байгаа юм.
Ийнхүү нөлөө бүхий хоёр эрхмийг хэлсэн амандаа хүрч, бусад хуулиудас урьтаж оффшортнуудад хариуцлага тооцох хуулийг батална хэмээх хүлээлт үүсч эхэллээ.
Зарим хүмүүс “Оффшор данстай улстөрчид, төрийн албан хаагчдад аюулын харанга дэгдсэн хууль батлагдаж магадгүй боллоо. Өөрөөр хэлбэл, хөрөнгө, орлогоо мэдүүлдэг албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хуулиар хориглож, улмаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуульд тусгаж өгөхөөр болсон. Тухайлбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцээд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад төслийг боловсруулан Засгийн газарт оруулж ирэхийг даалгасан. Тус нэмэлт өөрчлөлтийн гол санаа нь хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ оффшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан. Үүнээс гадна төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүс эхнэр хүүхэд, ах дүү, хамгийн ойр дотны хүмүүсийнхээ нэр дээр данс нээхийг хориглоно гээд заачихвал энэ төгс хууль болж оффшорчдыг бүтэн нойртой хонуулахгүй” хэмээн хэлсэн юм.
Ямартай ч тус хууль батлагдсан тохиолдолд төрийн өндөр дээд албан тушаалд томилогдсон оффшор данстанууд ямар цочроо авч, хөрөнгөө Монгол Улсад оруулж ирэх эсэх нь чухал. Эцэст нь хэлэхэд тус хууль батлагдаж, оффшор дансанд байгаа их хэмжээний мөнгөний урсгал Монгол руу цунами мэт давалгаалан орж ирвэл мэдээж энэ бүхэн М.Энхболд, С.Бямбацогт гэх эрхмүүдийн хийсэн ажил хэмээн Монголын түүхэнд тодоос тод бичигдэн үлдэх нь лавтай.
Р.Саруул
ИРГЭН · 2017/04/03
ЗӨВ БИЧИЖ МАН намыг ХҮМҮҮС ЯАСАН Ч ИХ МУУЛАХ ЮМ АН намын НӨХДҮҮД ТИЙМ Ч АРИУН АМЬТАН БИШ ШҮҮДЭЭ ЯМАР САЙНДАА 4 хөн ЖИЛД АРД ИРГЭДИЙН ТЭР ИХ МӨНГИЙГ ҮРЧЭЭД ХЭДЭН ИХ НАЯД ТӨГРАГ ТЭГЭЭД ДЭЭР НЬ БӨӨН ӨР АН нам ТӨР БАРЬЖ ЧАДАХГҮЙ МЭДЛЭГГҮЙ ЧАДВАРГҮЙ МОНГОЛ УЛСЫН ЖИНХЭНЭ ИРГЭД БИШ ЮМ ШИГ НАЙР ГАМГҮЙ ЗӨВХӨН БИЕСЭЭСЭЭ ӨРССӨН ШУНАЛЫН ТЭМҮҮЛЭЛ БОЛЦГООСОН УЛСУУД ЮР ШИВ ДЭЭ ХҮН УС УУЖ АМЬДАРДАГ БОЛОХООС АЛТ ГУДАРДАГГҮЙ ШҮҮДЭЭ ЭНЭ АРАЙ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БНА ШУНАЛ ИХЭДВНЛ ӨӨРИЙГӨӨ ЗУЛГААХ ШУЛАМ БОЛНО ГЭДЭГГҮЙ БИЛҮҮ ТЭР ЕРӨӨЛӨӨР БОЛОГ
ИРГЭН · 2017/04/03
ЗӨВ БИЧИЖ МАН намыг ХҮМҮҮС ЯАСАН Ч ИХ МУУЛАХ ЮМ АН намын НӨХДҮҮД ТИЙМ Ч АРИУН АМЬТАН БИШ ШҮҮДЭЭ ЯМАР САЙНДАА 4 хөн ЖИЛД АРД ИРГЭДИЙН ТЭР ИХ МӨНГИЙГ ҮРЧЭЭД ХЭДЭН ИХ НАЯД ТӨГРАГ ТЭГЭЭД ДЭЭР НЬ БӨӨН ӨР АН нам ТӨР БАРЬЖ ЧАДАХГҮЙ МЭДЛЭГГҮЙ ЧАДВАРГҮЙ МОНГОЛ УЛСЫН ЖИНХЭНЭ ИРГЭД БИШ ЮМ ШИГ НАЙР ГАМГҮЙ ЗӨВХӨН БИЕСЭЭСЭЭ ӨРССӨН ШУНАЛЫН ТЭМҮҮЛЭЛ БОЛЦГООСОН УЛСУУД ЮР ШИВ ДЭЭ ХҮН УС УУЖ АМЬДАРДАГ БОЛОХООС АЛТ ГУДАРДАГГҮЙ ШҮҮДЭЭ ЭНЭ АРАЙ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БНА ШУНАЛ ИХЭДВНЛ ӨӨРИЙГӨӨ ЗУЛГААХ ШУЛАМ БОЛНО ГЭДЭГГҮЙ БИЛҮҮ ТЭР ЕРӨӨЛӨӨР БОЛОГ
irgen · 2017/04/03
Byh offshore-chid bas offshore-guigeer mongoldoo luivar hiisen byh hyntei temzej arga hemjee avah estoi,,,odoo hariuzlagaa hyleeh zag bolood bainaa,,!!!!
шаабар · 2017/04/03
Захиалгаар бичигдсэн нийтлэл ухаантай л юм уу даа. Сайн уншвал захилагчаа янаглан хорлосон л гэхээс өөрцгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа л байна доо.
irgen · 2017/04/03
200 hurungujsun terbumtanuudiin hurungiin eh vvsver haanaas bii bolov. Ebee Bolon Ali CH nam gelgvi zailuulah heregtei
irgen · 2017/04/03
200 hurungujsun terbumtanuudiin hurungiin eh vvsver haanaas bii bolov. Ebee Bolon Ali CH nam gelgvi zailuulah heregtei
ТЖ СҮРЭН · 2017/04/03
Оффшороос гадна үндэслэлгүйгээр баяжсан Бадамжунай,М.Энхболд, С.Баяр , Батхүү , Оджаргал, Баттулга гэх мэт олон хүмүүс олсон эд хөрөнгийнхөө эх үүсвэрийг ард түмэндээ тайлагнахыг шаардацгаая.
Зочин · 2017/04/03
Одоохондоо хийсэн ажил нь ч гэх хайшаа юм. Жинхэнээсээ оруулаад ирэл ажил хийлээ гэхээс. Бүлтэрдэг гарууд овоо нэгээрээ бийшд. Зоригийн хэргийг илрүүлнэ гээд гишүүн болчлоо гэдэг шиг кк. Тэгээд АТОЗ-ын зохион байгуулсан жагсаал эдгээр хүмүүст хамаагүй. М.Энхболдод ялангуяа
zocnin · 2017/04/03
odoo uilcnilj bui erh zuin hemjeend arga hemjee avah buren bolomj bii harin huuli gargana enee teree geseer tsag hugatsaa aldaj offshorchidiig uugshuulen demjih bolno tegeed cn odoogiin uih d olon offshorcnidiin tuluulul hani hamsaatan baigaa nuhtsuld huuli gargah shudarga handah ni ergelzeetei
Зочин · 2017/04/03
xudlaa booronxiiloxoo boli eronxiilogcniin songuuliin ajlaa exelsen bna ene m enxbold guai
zahialat · 2017/04/03
zusardan bulduulagc hevleleer iim um bicij hynii tolgoi ergyylj uah um.ene manii tlogoi hour lyivarcin ga zriin naimaacin,temdercingyyd shyy.
zahialat · 2017/04/03
zusardan bulduulagc hevleleer iim um bicij hynii tolgoi ergyylj uah um.ene manii tlogoi hour lyivarcin ga zriin naimaacin,temdercingyyd shyy.
zahialat · 2017/04/03
zusardan bulduulagc hevleleer iim um bicij hynii tolgoi ergyylj uah um.ene manii tlogoi hour lyivarcin ga zriin naimaacin,temdercingyyd shyy.
Зочин · 2017/04/03
С.Баярыг хашааны гадна талд үлдээхгүй шүү хамтад нь шийдвэрлэх ёстой
Зочин · 2017/04/03
Офшор Баярцогт хуужаагийн офшорт нуусан 9,2 сая доллар буюу 30-аад тэрбум төгрөгийг хурааж монгол улсаа өрнөөс гаргая
Зочин · 2017/04/03
Зочин (66.181.184.178) Ер нь энэ оюутолнойгоос төрсөн офшорчдыг илрүүлээд байвал 1.офшорын мөнгийг шууд улсад авна 2.оюутолгойн гэрээг цуцлах боломж монголд олдоно шүү дээ энэ тал дээр сайн өмгөөлөгчдийг одооноос ажиллуулах нь маш чухал бна даа.солонгост бол хоёууланг нь шоронд хийчихэж бна тэгээд л луйвардсан хөрөнгийг нь хураана даа.Үүнийг сайн харж,судалж туршлага авах нь их чухал бна.3.Ийм зүйлийг хийж чадах ерөнхийлөгчийг одоо бид сонгох нь маш чухал бна даа 2017/4/3 00
зочин · 2017/04/03
энэ ямар долигнуур сэтгүүлч бэ? иймэрхүү юм нуудаас болж монголын сэтгүүл зүйн нэр хүнд нийтээрээ унаж байгаа юм ш дээ.