Түрүүчийн Засгийн газрын үед УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй баг Япон улсад ажлын айлчлал хийж, айлчлалын хүрээнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки, Ерөнхий сайд Шинзо Абе нартай уулзаж, Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан юм. Тодруулбал, энэ хүрээнд манайх 100 мянган дадлагажигч ажилтан Япон руу гаргахаар болсон.

Гэтэл тухайн үед МАН-ын гишүүд эсэргүүцэж, хоёр орны дээд төвшинд хийгдсэн гэрээ хэлэлцээрийг үгүйсгэж байсан. Гэсэн ч  “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг баталж чадсан. Ингэхдээ 18-39 насныхан, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгссөн залуучууд хамрагдах бөгөөд дадлагажигч хүлээн авах улстай байгуулсан гэрээ, хэлэлцээр болон тухайн улс орны онцлогт нийцүүлэн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой байв. Тиймдээ ч эхний ээлжийн хэдэн хүмүүсийг бүртгэж, заримыг нь Ядон руу гаргаад эхэлчихсэн байлаа.

Гэхдээ энэ асуудлыг бүрэн төгс болгохоор Японы парламент  өнгөрсөн намрын чуулганаар шийдэх байсан. Япон улсын Засгийн газрын зүгээс монгол иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын орчинг сайжруулах, ажил хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэх зэрэгт ямагт анхаарч ирсэн бөгөөд цаашид ч тодорхой ажлуудыг хийх болнo гэдгээ мэдэгдээд байв.

Гэтэл МАН-ын Засаг гарч ирээд, үүнийг өөрчилж байна хэмээн замхаруулсан. Өмнөх Засгийнхаа хийдэг ажлыг эсэргүүцэж, заавал устгадаг гажиг тогтолцоо үүнд нөлөөлчихлөө. Өөрөөр хэлбэл, энэ салбарын сайд Н.Номтойбаяр үүнийг замрхаруулчихсан гэж хэлж болно.

Уг нь өмнөх Засгийн газрын үед батлагдаад, бүтэж эхэлж байсан энэ ажлыг цааш явуулчихсан, ажил хэрэг болгочихсон байсан бол ард түмэнд, залууст өгөөжтэй. Даан ч МАН-д өгөөжгүй байж л дээ. Үүнийг тэгээд Н.Номтойбаяр болиулчихав уу. Салбарын хүмүүс тайлбар өгсөн нь дээр байх шүү. Залуус горьдсоор л байна. 

Г.Наран

zaluu.mn