Иргэн Бат-Үүлийн Чулуудай мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: "Оффшор бүсэд би найзынхаа хамт компани байгуулсан.
Гэхдээ уг компани татан буугдсан. Бид компани л байгуулснаас бус  оффшор бүсэд ямар нэгэн байдлаар данс нээлгээгүй. Тиймээс энэ талаар хууль хяналтынханд асуудлыг шалгах хүсэлт гаргасан.  "Ард түмний онц зөвлөл" зөвлөлөөс оффшорт мөнгөтэй гэх нэр бүхий хүмүүсийг баримтаа гаргаж, ил тод тавиач гэсэн байсан. Иймээс би өнөөдөр хэвлэл мэдээллээр дамжуулан энэ мэдээллийг хийж байна.  Б.Чулуудай гэдэг хүний компаний данс сүүлдээ Э.Бат-Үүлийн оффшор мөнгө болж хувирч байна. Монгол HD телевиз жилийн өмнө  буюу УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө энэ мэдээллийг анх цацаж, эргэн мэдээлнэ гэсэн нам болчихсон. 
Би  офшор бүсэд хэзээ ч мөнгөний гүйлгээ хийж байгаагүй.
Мөн сүүлийн үед сошиалаар 480 тэрбум төгрөгийг оффшорт нуусан гэх гүтгэлэг явж байна.
Ер нь бол сүүлийн үед офшор компанитай гэхээр хууль бус гэж хардаг. Монголд байгаа офшор компаниуд гаднаас хөрөнгө оруулалт татдаг. Би компани л байгуулсан болохоос хэзээ ч оффшорт мөнгө нууж байгаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье" гэв.