​Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийин мэнд хүргье. Би гадаадад сурдаг оюутан, жирийн л эмэгтэй гэвч надад дотроо шаналж бусдад хэлэхээсээ айж гэмшиж явдаг нэг зүйл байдаг.

Юу вэ гэвэл 2 жилийн өмнө сурч байхдаа урьд нь үерхэж байсан залуугаасаа жирэмсэн болсон юм. Тэр үедээ ээждээ ч хэлээгүй эмнэлэгт ч үзүүлээгүй монгол явсан найздаа эм захиулж эмчийн зааврын дагуу зулбуулдаг эм уусан. Яагаад гэвэл миний амьдралын төлөвлөгөөнд сурч дуустлаа хүүхэдтэй болох ямар ч төлөвлөгөө байгаагүй бас тэр залуу ч дургүй байсан юм. Би энэ тухайгаа хэнтэй ч ярьж хэнтэй ч зөвлөөгүй хүүхдээ авахуулахад хүүхэд маань 21 хоногтой л байсан. Дахиж хүүхэдтэй болох болов уу? Эм уух тийм муу юу? Бас энэ сэтгэл шаналалаасаа яаж гарах вэ та бүхэн надад туслаач…