"АСА цирк"-д 40-н жилийн түүхт үндэсний шилдэг үйлдвэр “ДАРХАН НЭХИЙ” ХК-ийн Улаанбаатар хотноо  “ДАРХАН НЭХИЙ ЭКСПО-2013” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн энэ сарын 22-24-нийг хүртэл явагдана.

 

Үзэсгэлэн худалдааны нээлтэд МУСТА Уртын дуучин МУСТА Д.Жавхаасайхан,  Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирж өөрсдийн ая дуугаа өргөх юм. Тус үзэсгэлэн худалдааны нээлтийн хамгийн том бэлэг нь хоёр дуучны хамтран гаргасан “Язгуур” цомогт зориулан "Дархан нэхий" ХК-ийн авьяаслаг оёдолчдын урласан даалин урласан билээ. Түүнийгээ тус үзэсгэлэнг зорьж ирсэн ахмадуудаа болон тусгай зочидодоо бэлэг болгон барих юм.

Мөн хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдэд  “ДАРХАН НЭХИЙ” ХК мөн адил гарын бэлгийг гардуулна.

 

Х.Даваа