СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!!
Өчигдөр хүүгээ Хүннү моллын тоглоомын төвд тоглуулах гэж оруулаад эгээтэй нүдгүй болгочихсонгүй. Шинэ ертөнц нээж хүүхдүүдтэй тоглож үзэг гэсэн биш бөөн уйлаан майлаан болоод өнгөрлөө.
Өчнөөн эцэг эхчүүд хүүхдээ аваад орсон байхад аавтай нь оруулчихъя гэхэд зөвшөөрөөгүй. Тэгээд хэдэн насны хүнтэй харгалзуулж оруулах вэ гэхэд 10 настай хүүхэдтэй оруулж болно гэхээр нь аргаа бараад 12-той дүүгээ гуйж хамт оруулсан.
Дүүгээ аваад гулгахад нь ийм том хүүхэд тоглож болохгүй гээд загнаад буулгасан байгаа юм. Дүү нь ганцаараа гулгахад нь хүүхэд хажуунаас нь түлхээд хажуулдахдаа нүдээрээ гулгаад сэтлээд гараад ирсэн нь энэ.
Хүүхдээ ийм болсныг харсан эцэг эхэд ямар байх уу? Тэгж байхад 1 удаа уучлал гуйхын оронд өөдөөс тачигнатал хэрэлддэг, анхан шатны туслаж үзүүлчих эмч ч байхгүй, айгаад байна хүрэхээс гэсэн хүмүүстэй юу ярихав дээ. Хэлдэг газраа хэлнэ л биз дээ, хүүхдээ аваад Гэмтэл яваач л гэж зандрах юм байна лээ. Эцэст нь хамт гулгаж болохгүй гсэн хүн нь ч олдоогүй.
За тэр хүмүүсийн харилцаа, хүүхэд түлхснийг байг гэхэд хэдий болтол хүүхдээ нүдгүй, хамаргүй болчихоод гараад ирнэ гэж айдастай тоглуулах юм бэ? Яагаад өдий болтол аюулгүй байдлыг стандартын түвшинд хангахгүй байгаа юм бэ? Өмнө нь бас хүүхэд айхтар гэмтэж байсан гэж мэдэх юм бна. Хэн манай хүүхэд гэмтэнэ гэж мэдэх юм бэ???
Манай дүү хэлэхдээ тэр гулсуураар гулссан хүүхэд бүр наад зах нь толгойгоо цохиж уйлж бууж байсан гэсэн. Баярын өдрөө цусаа урсгаад Гэмтэл орж төгсгөсөндөө үнэхээр харамсалтай байна.