Таван цагдаа нийлж иргэнийг зодсон гэх хэрэг 2017 оны 03-р сарын 24-25-нд шилжих шөнө гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Энэ хэргийн талаар бид  эх сурвалжуудаас тодрууллаа.

Иргэн М-ын 32-ын тойргоос шинэ зам руу зорчих хэсэгт “Formula F1” авто угаалгын газар ажиллуулдаг ажээ. Хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 03-р сарын 24-25-нд шилжих шөнө тэрбээр согтуу байсан бөгөөд цагдаа нартай ам мурийж улмаар цагдаа нарт зодуулсан байна. Тухайн цагаа нар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид бөгөөд тэдэнд тухайн иргэнийг зодсон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.

Харин иргэн М нь цагдаа нарт зодуулсныхаа дараа авто угаалгын газрынхаа үүдэнд осолд оржээ. Түүнийг мөргөсөн жолоочийг саатуулан хэргийг Замын цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.  

Өөрөөр хэлбэл тухайн иргэн цагдаа нарт зодуулсны улмаас биш харин автомашинд мөргүүлсний улмаас ГССҮТ-д хүргэгдсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна.