Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Намууд сонгуульд нэр дэвших эрхмээ ирэх тавдугаар сард тодруулах юм. МАН, МАХН-ынхан одоогоор хэнийг нэр дэвшүүлэх нь тодорхойгүй байгаа.

Тэгвэл Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ өнөөдөр албан ёсоор зарлалаа.

 Тэрбээр "Намынхаа Ерөнхийлөгчийн дотоод сонгуульд өрсөлдөнө. Шийдвэр гаргахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн" гэлээ.

Ардчилсан намаас мөн албан ёсоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн билээ. Мөн Хотын дарга асан Э.Бат-Үүл ч нэр дэвшинэ гэсэн юм.

Бусад намууд сонгуульд нэр дэвшүүлэх эрхмээ ирэх тавдугаар сард тодруулах юм.