Үс засуулбал: Жаргал ирнэ.
Наран ургах, шингэх: 06.17-19.32
Барилдлага: Хүчин төгсөх 
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
Суудал: Мод
Аргын тооллын 4 сарын 9, Адъяа гараг. Билгийн тооллын 13, Харцага одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 17 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.