Хан-Уул дүүрэг Зайсан орчмын "Tuul one" хотхоны орцны цонхоор хоёр охин үсэрч амиа алдсан хэрэг 21:00 цагийн үед гарлаа.

Оршин суугчид охид үсэрч унахыг харсан бөгөөд харсан даруйдаа цагдаад дуудлага өгчээ. Хохирогчдыг хэн болохыг тогтоогоогүй байгаа бөгөөд ямар шалтгаанаар үсэрсэн нь тодорхойгүй байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тэдний болчимгүй үйлдлийг урьдчилан мэдээгүй бөгөөд гэнэт газарт унасан аж. Мөн хэдэн давхрын цонхоор үсэрсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Хэргийн газарт цагдаагийн байгууллага үзлэг хийн, шуурхай ажиллаж эхэлжээ.  Энэ талаар эргэн мэдээлэх болно.

Г.Нар