​Уншигч нартаа энэ өдрийн мэнд хүргье! За байз яг юу бичих юунаас эхлэхээ мэдэхгүй байна. Би эхнэртэйгээ 17 жил ханилсан би ханьдаа хайртай гэр бүлээ л гэж өдий хүрсэн.

Гэхдээ сахиусан тэнгэр шиг ариун байгаагүй ээ. Тэр юу вэ гэхээр сүүлийн бараг 7н жил нэг охинтой дотно харицаанд орсон байсан. Түүнээс ондоо ямар ч хүн байгаагүй. Уг нь нэг хүнтэй тэгж явахад олон хүн хараад завхайраад байхгүй бас амьдрал хэвийн зүгээр юм гэж бодогдож байсан. Гэтэл тэр маань хүнтэй суугаад бид уулзахаа болисон. Заримдаа тэр заримдаа би уулзмаар байсан ч уулзахгүй гэсэн үгэндээ хүргэж байгаа. Урьд нь хүнтэй суу найз залуутай бол амьдралаа бод гэж үргэлж хэлдэг байсан боловч одоо жаахан тиймэрхүү байна. Магадгүй энэ хүний шунал хүсэл тачаал бололтой. Одоо миний гол асуудал эхнэртээ ойртох дургүй болчихоод байна. Урьд нь болохоор эхнэрээ гомдоож болохгүй хангах ёстой үүрэгтэй гэж бодоод хийдэг байсан юм шиг байнаа. Уг нь эр хүн 40 хүрэхээр эхэлдэг гэсэн миний хувьд дуусаж байх шиг байна даа. Би яавал дээр юм болоо? Ахиж хүнтэй болдог юм билүү? Санаа бодолоо хуваалцаач?