“Мөрөөдлийн театр”-ын  уран бүтээлчид тайзны найм дахь бүтээл болох “Гээсэн хайраа аваарай” шоу драм тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 20-29-нийг хүртэл ердөө 10 хоног дахин тоглох болсон билээ. Шоу драм Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19.00 цагаас тоглогдож байна.

Энэхүү тоглолт үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд  эхний хэсэгт Оросын зохиолч Глобины “Хонгорхон ижий минь” зохиолоос сэдэвлэсэн нэг цагийн хугацаатай жүжгийг тоглох юм. Харин үлдсэн хоёр нь тус бүр 30 минутын хошин шогийн үзүүлбэрээс энэ удаагийн шоу тоглолт бүрджээ.

"Гээсэн хайраа аваарай" шоу драмын эхлэл маш сонирхолтой тавигдах бөгөөд үзэгч та бүхэн хэзээ ч, аль ч тоглолтод тавигдаж  байгаагүй тоглолтыг үзэх болно. Мөн ямар ч тоглолтын үеэр харагдаж байгаагүй сюрпризийг бас бэлдэж чадсан.

Тус хамтлагийнхан тоглолтын тайз, хувцас гээд бүх зүйл дээр дэвшилтэт технологийг ашигласан бөгөөд гэрэл аппаратур бас сүүлийн үед залуусыг байлдан дагуулж байгаа лазер шоу гээд энэ бүгдийг хослуулсан шоугаа үзэгчдэдээ толилуулж байна.

Хэрвээ та үзэж амжаагүй бол дахин тайзнаа тоглогдож үзэгчдэдээ инээд хөөрийг бэлэглэж буй "Мөрөөдлийн театр"-ын авьяаслаг жүжигчдийн" Гээсэн хайраа аваарай" шоу тоглолтыг зориорой.

Монголын нэгэн киноны төгсгөлийг хэрхэн аз жаргалтай төгсгөж, жүжигчин Эрхэмбаярыг хэнээр солиж буй агшинг харах болно.

Инээд бол хамгийн шилдэг эм.

Д.Ана