Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөхөж буй энэ өдрүүдэд улстөрчдийн рейтинг анхаарал татсан сэдэв болоодбайна. “Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн саналбодлыг тусгаснаас гадна рейтинг өндөртэй улстөрчдийг нэрлэсэн шинэ судалгааг өнгөрсөн сарын 10-30-ныхооронд явуулжээ. ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас санхүүжүүлсэн судалгаанд Улаанбаатар хот болонЗавхан, Хэнтий, Архангай, Төв, Өвөрхангай, Дорноговь аймгуудын 1200 иргэнийг хамруулсан байна.

“Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн амьдралд чухал үүрэг нөлөөтэйгөөроролцоосой гэж хүсдэг вэ” гэсэн асуултыг гурав хүртэлх сонголттойгоор иргэдийн дунд тавихад Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр 16 хувиар тэргүүлсэн байна. Түүний араас Б.Бат-Эрдэнэ 15.6 хувь, Ц.Нямдорж 14.1 хувиар удаалж, С.Жавхлан 12.5 хувиар дөрөвт, айргийн тавд АН-ын лидерүүдийн нэгР.Амаржаргал 10.5 хувиар оржээ. Харин С.Ганбаатар, Х.Баттулга, Б.Жаргалсайхан, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нарэхний 10-т багтсан байна.

Харин улстөрчдийн рейтингийг Улаанбаатар хотод С.Жавхлан 14.9 хувиар тэргүүлсэн бол МАХН-ын даргаН.Энхбаяр 14.4 хувиар удаалжээ. Тэдний араас Р.Амаржаргал 13.1 хувь, Ц.Нямдорж 11.3 хувь, С.Ганбаатар 10.0 хувь, Х.Баттулга 9.5 хувь, Б.Жаргалсайхан 9.1 хувь, Б.Бат-Эрдэнэ 7.8 хувь, Э.Бат Үүл 6.2 хувь, Н.Алтанхуяг 4.9 хувьтай оржээ.

Хоёрхон сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр өрсөлдөж буй хүмүүсээс нэг нь чалга. Тэр байтугай саяхан сонгогдсон АН-ын дарга С.Эрдэнэ улстөрчийн рейтингээрээ эхний 10-т ороогүй байгаань түүнийг олны дунд ямар нэр хүндтэй байгааг харуулна.

“Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь энэ оны сонгуулиар Ерөнхийлөгч болоосой гэж хүсдэг вэ” гэсэнасуулгад Улаанбаатар хотод Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүлжР.Амаржаргал удаалсан бол хөдөө орон нутагт Б.Бат-Эрдэнэ тэргүүлж Н.Энхбаяр удаалжээ.

Гэтэл “Онцолдог нам” гэсэн асуултад 58.4 хувь нь хариулаагүй байх юм. Энэ нь улс төрийн намуудад итгэдэг олоннийтийн итгэл үгүй болсныг харуулж байна. Учир нь төр засгийн эрхэнд гарсан нам улс төрийн хүчний явуулж буйбодлого ард түмний амьдралыг сайжруулах, зөв зохистой бодлого явуулахгүй байгаатай холбоотой гэдгийгсудалгааны олон санал асуулга харуулж байна.

Судалгаанд багтаасан “Хэрвээ маргааш сон­гууль болвол та саналаа өгөх үү” гэсэн асуултын ха­риу маш өндөрхувь­тай гарсан нь гэрэл гэгээ­тэй мэдээллийн нэг гэж хэлж болно. Судалгаанд оролцсон хөдөө орон нутгийниргэдийн 90.6 хувь, нийслэлчүүдийн 84.2 хувь нь сонгуульд оролцоно хэмээн мэдүүлжээ.

Сүүлийн үед хүмүү­сийн анхаарлын төвд байгаа стратегийн ордуу­дын талаарх асуулгад судал­гаандоролцогчдын 58.2 хувь нь 51 хувиас дээш монгол хөрөнгө оруу­лагчдын эзэмшилд байх ёстой гэж үзжээ. МөнМонголын талын эзэм­шил төрийн болон хувийн холимог байх нь зүй­тэй гэж 53.3 хувь нь үзжээ.

Энэ судалгааг харж байхад хамгийн харам­сал­тай нь “Хэрэв засгаас таны хү­лээж байгааг бие­лүү­лэхгүй бол та яах вэ” гэсэн асуултад “Юу ч хийхгүй, байдал сайж­рахыг хүлээнэ” гэ­сэн хариулт олонх буюу 27.3 хувийг авсан байв. Монголчууд бид өөрс­дийнхөө эрх аш­гийн төлөө үгээ хэлж үзэл бодлоо хүргэж, дорвитой хөдөлж, тэмцэж чаддаггүй учраас буруу зүйл өөрчлөгдөж сайжрахгүй байгааг эндээс харж болохоор байна. Өнөөдрийн амьжиргааны байдал, эдийн засгийн байдлыг ч ерөнхийд нь сайн ч биш, муу ч биш л гэж олонх нь дүгнэжээ.

Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь та энэ оны сонгуулиар ерөнхийлөгч болоосой гэж хүсдэг вэ?