цаг агаарын урьдчилсан   мэдээ

   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй,Баруун   зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн   зарим газраар бага зэргийн цас орж,   зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар   секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав   газраар 13-18 градус, Алтай, Хангайн уулс, Увс нуур болон Их нууруудын   хотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус,   бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас   орохгүй. Салхи баруун хойноос секундэд   5-10 метр. 11-13 градус хүйтэн байна .

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 865гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.