Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн ардын зүйр үг байдаг. Гэтэл биеэ зассан эсэх нь эргэлзээтэй, орон байргүй нөхдүүд УИХ-ын гишүүн болсон харагдах юм. Ард түмний сонголт юм даа гэж бодон иргэд чимээгүй л сууж байгаа.

Зүс үзсэн зарим нэгэн нь өнөөөр УИХ-ын гишүүн болсон ч чуулганд үг хэлдэггүй, амьгүй “кнопчид” олон байна.

Энэ удаагийн УИХ-ын 76 гишүүний 65 нь МАН-аас, 9 нь АН-аас, нэг нь МАХН-аас,нэг нь бие дааж УИХ-д гарч ирэв. Ёстой л яруу найрагч, дуучин, тамирчин, илтгэгч, уяач, бизнес эрхлэгч гээд сонирхлоо мэргэжил болтол нь хөгжүүлсэн гишүүд байгаа.

Гэхдээ эдгээр нөхөд сонирхлоо мэргэжил болтол нь анхаарсан шигээ УИХ-ын гишүүний ажилдаа анхаарсангүй. Амьгүй албат мэт ирцээ бүртгүүлчихээд хуралдаа суучхаад энхрий хайрт намынхаа захиасын дагуу кноп дарсаар...

УИХ-ын чуулганд суудаг ч үг хэлдэггүй гишүүдийг тойргийн дарааллаар нэрлэцгээе.

  1. 1-р тойрог /Архангай аймаг/ Ганзоригийн ТЭМҮҮЛЭН
  2. 2-р тойрог /Архангай аймаг/ Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ
  3. 4-р тойрог /Баян-Өлгий аймаг/ Гомбожайн СОЛТАН
  4. 5-р тойрог /Баян-Өлгий аймаг/ Хавдисламын БАДЕЛХАН
  5. 6-р тойрог /Баян-Өлгий аймаг/ Дакейн МУРАТ
  6. 8-р тойрог /Баянхонгор аймаг/ Магваны БИЛЭГТ
  7. 9-р тойрог /Баянхонгор аймаг/ Лхагваагийн ЭЛДЭВ-ОЧИР
  8. 10-р тойрог /Булган аймаг/ Жадамбын БАТ-ЭРДЭНЭ
  9. 12-р тойрог /Дорноговь, Говьсүмбэр аймаг/ Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ
  10. 13-р тойрог /Дорноговь аймаг/ Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН
  11. 15-р тойрог /Дорнод аймаг/ Нямтайширын НОМТОЙБАЯР
  12. 16-р тойрог /Дундговь аймаг/ Батсүхийн НАРАНХҮҮ
  13. 20-р тойрог /Өвөрхангай аймаг/ Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН
  14. 21-р тойрог /Өвөрхангай аймаг/ Содномын ЧИНЗОРИГ
  15. 22-р тойрог /Өмнөговь аймаг/ Намсрайн АМАРЗАЯА
  16. 23-р тойрог /Өмнөговь аймаг/ Лувсангийн ЭНХБОЛД
  17. 25-р тойрог /Сэлэнгэ аймаг/ Наваан-Юндэнгийн ОЮУНДАРЬ
  18. 29-р тойрог /Төв аймаг/ Агваансамдангийн СҮХБАТ
  19. 32-р тойрог /Увс аймаг/ Намсрайн ЦЭРЭНБАТ
  20. 36-р тойрог /Ховд аймаг/ Отгоогийн БАТНАСАН
  21. 37-р тойрог /Хөвсгөл аймаг/ Лхагвын МӨНХБААТАР
  22. 40-р тойрог /Хэнтий аймаг/ Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ
  23. 41-р тойрог /Хэнтий аймаг/ Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ
  24. 42-р тойрог /Хэнтий аймаг/ Дорждугарын ГАНТУЛГА
  25. 43-р тойрог /Дархан-Уул аймаг/ Баагаагийн БАТТӨМӨР
  26. 45-р тойрог /Дархан-Уул аймаг/ Дамдины ХАЯНХЯРВАА
  27. 46-р тойрог /Орхон аймаг/ Отгонбилэгийн СОДБИЛЭГ
  28. 51-р тойрог /Баянзүрх дүүрэг/ Батсүхийн САРАНЧИМЭГ
  29. 52-р тойрог /Баянзүрх дүүрэг/ Батжаргалын БАТЗОРИГ
  30. 58-р тойрог /Хан-Уул дүүрэг/ Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН
  31. 61-р тойрог /Сүхбаатар дүүрэг/ Сүхбаатарын БАТБОЛД
  32. 62-р тойрог /Сүхбаатар дүүрэг/ Цэдэнбалын ЦОГЗОЛМАА
  33. 66-р тойрог /Чингэлтэй дүүрэг/ Даваагийн ГАНБОЛД
  34. 67-р тойрог /Баянгол дүүрэг/ Агваанлувсангийн УНДРАА
  35. 68-р тойрог /Баянгол дүүрэг/ Жамбалын ГАНБААТАР
  36. 73-р тойрог /Сонгинохайрхан дүүрэг/ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
  37. 75-р тойрог /Сонгинохайрхан дүүрэг/ Батбаярын УНДАРМАА нар УИХ-ын чуулганд маш цөөн, өдрийн од шиг л үг хэлсэн. Зарим нь бүүр нэг ч удаа үг хэлээгүй байх. Өмнөх парламентын ч үед таг дуугүй, одоо ч таг дуугүй, ирээдүйд ч таг дуугүй байх төлөвлөгөөтэй байхыг үгүйсгэх аргагүй.

Нэг тойрог, ард түмнийг төлөөлж байгаагаа санаад тэднийхээ төлөө дуугардаг болоо УИХ-ын гишүүд минь. Хэдий болтол ингээд хэлгүй, дүлий мэт дүмбэ оргиод суухав дээ...