Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Цамбагаравын автобусны буудлын ард байшин шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 16:00 цагт иржээ.

Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10, 26-р ангийнхан яг одоо гал гарсан газарт ажиллаж байна. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хүний эрүүл мэнд, амь насанд аюул учраагүй гэх мэдээллийг өгч байна.