Дэлхийн хамгийн жижиг машин бол Пеел П50 машин юм. Гурван дугуйтай энэхүү машиныг анх 1962-1965 оны хооронд Пеел Инженеринг компани үйлдвэрлэж байжээ. 

Нэг хүний суудалтай тус машиныг хотын замын хөдөлгөөнд зориулан бүтээж байжээ. Нэг хаалгатай уг машиныг 1963 онд 199 фунтээр борлуулж байсан бол 2010 онд 2200 доллар болжээ. Энэ загварын 50 машин үйлдвэрлэснээс одоо 27 нь ашиглаж байгаа гэсэн тооцоо гарчээ.