Умард Каролинагийн өсвөр насны охин Касиди Хопер тун ховор төрлийн өвчтэй төрсөн бөгөөд төрөлхийн нүд, хамаргүй аж.

Харин эмч нар түүнд мэс заслаар эдгээр эрхтэнийг шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ. Одоо 16 настай тэрээр өмнө нь 2 ч удаа хагалгаанд оржээ. Энэ хагалгаагаар охины биеийн эд эс болон арьснаас авч хамар зэргийг нь хийхээр болсон юм. Одоо сүүлчийн шатны хагалгаа болох бөгөөд хэрэв энэ амжилттай болвол Касиди охин хамраараа амьсгалж, үнэрлэх боломжтой болно.

Хамар нүдгүй төрсөн охиныг хараад эмч нар анх ихээхэн цочирдсоноос гадна эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал байгаагүй нь бүүр ч их гайхашруулж байжээ.

Охины хувьд өнгөрсөн 5 жилд үргэлж л мэс засалд орж, нүүр зэргийн арьсаа янзлуулах гэх мэтээр олон мэс ажилбар хийлгэн өдийг хүрчээ. Нүүрний хэлбэр дүрсийг өөрчлөн хамрын нүх зэргийг гаргасан аж. Одоо харин жинхэнэ мэт хамартай болох мэс заслаа 5000 долларын өртөгтэй хийлгэхээр болжээ.