Латин Америкийн орнууд дундаас Венесуэль улс гоо сайхны мэс засалд хийлгэсэн хүмүүсийн тоогоор дээгүүрт ордог. Сүүлийн үед тус улсад мэс заслаар өгзөгөө том болгох хүүхнүүд олширсон бөгөөд үүнийгээ дагаад эрсдэл ч ихээр гарах болжээ.

Үндсэндээ энэ төрлийн мэс засал нь 5000-8000 долларын үнэ ханштай байдаг ч хар зах гэгдэх зарим нэг газруудад чанаргүй муу силиконоор хямдхан өртөгтэй мэс засал хийдэг байна. Энэ харин ихээхэн эрсдэлтэй бөгөөд мэс заслын шархаар дамжин элдэв халдвар авах улмаар амь насанд хүрэх тохиолдол гарах болсон учир мэргэжилтнүүд үүнд ихээхэн санаа зовох болжээ. 

Өнгөрсөн 12 сарын хугацаанд энэ төрлийн мэс заслын улмаас шарх нь халдвар авснаар 15 хүн нас барсан байна. Түүнчлэн бохир аргаар хийлгэсэн мэс засал одоо мэдэгдэхгүй ч 20 жилийн дараа сөрөг нөлөө л ил гарч ч болно гэдгийг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.