Энэ оны нэгдүгээр сарын эхээр ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын ажилтнууд “Гандан Бороо” хочит Ч.Батхуяг болон “Сэлэнгэ”-ийн хэмээн алдаршсан У.Баатаржав баривчлан хорьсон билээ. 

Эдгээр этгээдүүд нь бусдын эд хөрөнгийг залилан авсан хэргээр баригдсан бөгөөд баривчлах үед тэд мансууруулах бодис хэрэглэсэн байсан аж. 

“Гандан Бороо” хочит Ч.Батхуяг, У.Баатаржав нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн байгаа юм.

Харин “Гандан бороо” хочит Ч.Батхуягт холбогдох хэргийг тусгаарлаж хэрэгсэхгүй болгожээ. Учир нь тэрээр өнгөрсөн сарын сүүлээр өвчний улмаас нас барсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Тэрээр хоёр иргэнээс 160-800 сая төгрөг залилан мэхэлж авсан, мөн хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн бусдад худалдсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байжээ.

Түүнчлэн “Сэлэнгийн” хэмээх У.Баатаржав нь нэр бүхий иргэдээс 80 сая төгрөг залилж мэхлэн авч, буцаан авах гэсэн хүмүүсийг дарамталсан хэргээр шалгагдаж байсан. Өмнө нь У.Баатаржавын танхайрсан хэргийг гэрчилсэн хамгаалалтын албаны ажилчид гэнэт сахарын өвчтэй, хараа муутай, зарим нь сэтгэцийн хувьд асуудалтай юм санахаа байсан хүмүүс болж, санахгүй байна гэж мэдүүлснээр хэрэг нь хаагдаж байсан гэдэг