С.Баярын залуу эхнэр зурган илэрцүүд

Ерөнхий сайд асан С.Баярын залуу эхнэр Эрдэнэбилэгийн Сувд гэж бүсгүй саяхан олны өмнө ил гарсан. Тэгвэл С.Баярын дунд охинтой нь нас чацуу энэ залуухан бүсгүйг ойрын эх сурвалж нь эрдэмтэн судлаач Эрдэнэбилэг биш "Сахал" хочит Д.Эрдэнэбилэгийн төрсөн охин нь гэдэг мэдээллийг өгч байна.

Тэгэхээр Худалдаа хөгжлийн банкны эзэн сахал Д.Эрдэнэбилэг С.Баярын хадам аав болж таарах гээд байгаа юм.

Сахал Эрдэнэбилэг нь 1990 оны эхээр Женко Х.Баттулгатай хамт ганзагын наймаанд явж байсан үй зайгүй найзуудынх нь нэг. Мөн Т.Бадамжунайгийн ойрын төрөлтэй гэр бүл болсон хүргэн нь юм. Мөн тэрээр талийгаач дуучин Д.Эрдэнэцэцэгийн төрсөн дүү юм байна.  

Харин талийгаачийн охин нь “Алтай констракшн”-ын Х.Бат-Эрдэнийн эхнэр Наранчимэг гэж бүсгүй бий. За энэ ч яахав дээрх мэдээлэл үнэн бол Худалдаа хөгжлийн банкны эзэн сахал Д.Эрдэнэбилэг нь С.Баярын хадам аав болох гээд байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь С.Баяр 1956 онд төрсөн, харин Д.Эрдэнэбилэг 1968 онд төржээ. Тэгэхээр хадам ааваасаа 12 насаар ах болж таарах нь.

Ямартай ч Д.Эрдэнэбилэгийн эхнэр Чулуунбаатарын Солонго гэж бүсгүй түүний эзэмшлийн Улаанбаатар банкинд алба хариуцсан дэд захирлаар ажилладаг юм билээ.

 

Г.Нар

zaluu.mn