Украин амьд барби нэрээрээ олны танил болсон Валерий Лукианов өөрийн цээж нүцгэн зургаа авахуулж эхэлжээ.

Хүүхэлдэйн төрхөөрөө олны танил болсон тэрээр сүүлийн үед өөр имижээр гарч ирэхээр төлөвлөсөн бололтой. Түүнийг сүүлийн үед мөн сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулах урилга ихээр дарах болжээ. Саяхан тэрээр өөрийн хувийн блогтоо дараах зургуудаа оруулсан байна.




Барби эмэгтэй өнгөрсөн сард АНУ явж, өөрийн ижил хувилбар болох хүүхэлдэйн эр Кентэй уулзсан хэдий ч тэр уулзалт сэтгэлд нь нийцээгүй гэнэ.



Валерийгийн хэлснээр түүний өөрчлөлт нь гоо сайхны мэс засал биш бөгөөд сэтгэл санааны гэгээрлийн нөлөө аж. “Өглөө босоод би нүүрний дасгал хийдэг. Үүний дараа интернэт орж мэдээлэл хардаг. Миний хувьд хамгийн гол зүйл маань өглөөний бясалгал. Түүнчлэн биеийн тамирийн дасгал хийж эрүүл мэнддээ анхаардаг” гэж Барби эмэгтэй ярьжээ.