2013 оны 10-р сарын 23, 24-нд Улсын драмын эрдмийн театрт Монгол поп опера “Увертюра” хамтлаг анхны бие даасан “...Төгсгөлгүй эхлэл...” тоглолтоо амжилттай тавьсан билээ.

Монгол поп опера чиглэлээр тасралтгүй дөрвөн жил уран бүтээлээ туурвисан тэд энэ үеэр хийсэн бүтээснээ тайлагнаж, дэлхийд данслагдахаар хамтлаг болсноо үзэгчдэд мэдрүүлсэн. Өөрөөр хэлбэл мэргэжлийн өндөр түвшинд буюу МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэ-Бат, ЦДБЭЧ-ын симфони оркестр, Найрал дуучид, Хөгжим бүжгийн колежийн симфони оркестр, Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчид, Язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, Уртын дуучин МУСТА Л.Болормаа, МУСТА Д.Үүрийнтуяа нар оролцож, “Анир” дуу бичлэгийн студи зохион байгуулсан энэхүү тоглолт үзэгчдийг байлдан дагуулсан гэж хэлж болно.

Энэхүү тоглолтын хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк”, ерөнхий найруулагчаар Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарам, ерөнхий продюсерээр МУСТА Б.Алтанхуяг, тайзны зураачаар “Гэсү дизайн”, Гэрэлтүүлэг “D Light”, Хөгжим техник “Тotal music”, нар ажилласан бөгөөд тоглолтын тайз 3D-ээр чимэглэгдсэн байсан юм. Мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдсан энэхүү тоглолт хоёр өдөр тоглогдсон ч үзэгчид дахин тоглохыг хүсэхийн зэрэгцээ “тулган шаардсаар” байгаа ажээ.

Тиймээс тус хамтлагийн залуус энэ удаад илүү олон үзэгч, сонсогч, шүтэн бишрэгчдээ хамруулахаар өнөөдөр буюу 11-р сарын 26-ны өдөр “UB Palace”-ийн концетын их танхимд 19:00 цагаас тоглохоор болсон байна.

Тодруулбал тоглолтод ажилласан бүрэлдэхүүн энэхүү тоглолтод ажиллаж байна. Тоглолтод Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржын шүлэг, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржын алгуу “Дөрвөн цагийн тал”, МУАЖ Ш.Чимэдцэеэгийн шүлэг, Ш.Батсайханы аялгуу “Тэнгэр ээж минь өршөө”, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, Хөгжмийн зохиолч, продюссер, хөгжмийн найруулагч МУСТА Б.Алтанхуягын аялгуу “Амьддаа бие биеэ хайрла”, МУУГЗ Т.Сэр-Одын аялгуу, Б.Цогнэмэхийн шүлэг “Тэнгэрийн хүү” жүжгийн дуу, МУСГЗ Ж.Бадраагийн шүлэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын аялгуу “Халуун элгэн нутаг”, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу Л.Өлзийтөгсийн шүлэг “Өнө мөнх орон”, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарамын шүлэг “Цагийн аяс” зэрэг олон сайхан дуунууд эгшиглэх бөгөөд бүх дууг тус хам тлагийнхан амьдаар симфони оркестртой дуулах юм.

Үзэгчдийн хүсэлтээр тоглогдож байгаа энэхүү тоглолтын тасалбарыг “UB Palace”-ийн тасалбарын кассаар худалдаалах бол 1950 үнэгүй хүргэж өгөх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 8668-3000, 8668-4000 дугаараас авах боломжтой юм байна. Мөн www.uvertura.mn тус хамтлагийн цахим хуудаснаас хэрэгтэй мэдээллээ авна уу